Амьдрал үргэлж сайхнаараа

Блогийн бичигчид

  • naraaUgovi
миний хувийн үзэл бодол

Шинэ сэтгэгдлүүд

  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
16423 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 10-с 1-р хуудас. | дараах >>

2012-05-28,15:21

10-р ангиХувилбар А Нутгийн тэнхээ Дөчин таван оны чөлөөлөх дайны үед тэсрэлтэд битүү бэртээд дайны талбарт ухаангүй хэвтэж байсан монгол байлдагчийг зөвлөлтийн цэргийн анги олж хээрийн эмнэлэгт сувилсаар засрал олж амжаагүй тул тэр чигт нь нүүлгэн авч явжээ.Тэр шархтай байлдагч Сибирийн гүнд ухаан орсон боловч хэл орсонгүй.Харин аажимдаа сонсгол орж орос үг дуулсаар орос хэл сурсан боловч монгол хэл нь таг мартагджээ.Төөрч будилсаар арваад жилийн дараа нутагтаа ирээд ганц ч монгол үг мэдэхгүй байхад нь нутгийн хүмүүс гайхаж ,зарим нь ч”Ихээ маяг сураа шив дээ!”хэмээн муучилж гэнэ.Танил найз нар нь унаа машин олоод төрсөн нутагт нь аваачвал мань хүн Бумбат Улаан Өндөр хэмээн нутгийнхаа уулыг гэнэт таниад баярлахдаа:-Ээ ээ Бумбуут Улан Уундуур хэмээн хашхирч,далан зад үсрэх мэт болоод монгол хэлээр ярьдаг болсон гэдэг . (Ж.Лхагва) 1. Эхийн үйл явдлыг зөв дараалалд орсон хэсгийг олоорой. 1. Монгол хэлээр ярьдаг болсон гэдэг 2. Засрал олж амжаагүй тул тэр чигт нь нүүлгэн авч явжээ. 3.Орос хэл сурсан боловч монгол хэл нь 4.Дөчин таван оны чөлөөлөх дайны үед тэсрэлтэд битүү бэртээд ... 5.Ихээхэн маяг сураа шив дээ A. 4,2,5,3,1 B. 4,2,3,1,5 C. 4,2,5,1,3 D. 4,2,3,5,1 E. 4,3,2,5,1 2. Дээрх эхийн жинхэнэ нэрийг утгаар нь зүйлчилбэл ямар утгын зүйлчлэл байхгүй байна бэ? A. Хүний зүйл B. Гараг эрхсийн зүйл C. Сэтгэхүйн зүйл D. Ургамалын зүйл E. Хүний бүтээсэн зүйл 3. Дээрх эхийн хэв маягийг тодорхойлно уу? A. Тайлбарламж эх B. Тоочимж эх C. Хүүрнэмж эх D. Эргэцүүлэмж эх 4. Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн байна бэ? A. Албан бичгийн найруулга B. Эрдэм шинжилгээний найруулга C. Уран зохиолын найруулга D. Сонин нийтлэлийн найруулга E. Ярианй найруулга 5. Дээрх эхийн сэдвийг олоорой. A. Хүний тусч энэрэнгүйн тухай B. Дайны хор уршгийн тухай C. Нутгаа санасан хүний тухай D. Орос Монголын ахан дүүсийн харилцаа E. Төрсөн нутгийн тухай 6. Дээрх эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой. A. Дайны талбарт ухаангүй хэвтэж байсан монгол байлдагчийг зөвлөлтийн цэргийн анги олж хээрийн эмнэлэгт сувилсаар ... B. Төөрч будилсаар арваад жилийн дараа нутагтаа ирээд ... C. Орос хэл дуулсаар орос хэл сурсан боловч монгол хэл нь таг мартагджээ D. Ээ ээ Бумбуут Улан Уундуур хэмээн хашхирч,далан зад үсрэх мэт болоод монгол хэлээр ярьдаг болсон гэдэг. E. Тэр шархтай байлдагч Сибирийн гүнд ухаан орсон боловч хэл орсонгүй. 7. Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлгэлсэн хэсгийг олоорой. А. Дайн, байлдагч, тэсрэлт, эмнэлэг, сонсгол, хэл, ухаан, үг, Бумбат улаан өндөр, хүмүүс, маяг B. Дайн, байлдагч, эмнэлэг, засрал, сонсгол, хэл, ухаан, үг, маяг, уул, хүмүүс C. Дайн, байлдагч,тэсрэлт, шарх, эмнэлэг, сонсгол, Сибирь, ухаан, үг, Бумбат улаан өндөр, машин D. Дайн, байлдагч, зөвлөлтийн цэргийн анги, сонсгол, хэл, ухаан, үг, Бумбат улаан өндөр,маяг, унаа, нутаг E. Дайн, байлдагч, шарх, зөвлөлтийн цэргийн анги, ухаан, монгол, орос, хэл, үг, нутаг, Бумбат улаан өндөр 8. Дараах өгүүлбэрээс шинэ санаа илэрхийлсэн дүрслэх ур маягийг тодорхойлоорой. 9. “Тэр шархтай байлдагч Сибирийн гүнд ухаан орсон боловч ...” A. Адилтгал B. Ихэсгэл C. Төлөөлөл D. Зүйрлэл E. Хүншүүлэл 10. Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой. Эхийн төгс санаанд зохиогчийг үзэл бодол, хүсэл, санаа сэтгэлийн аяс хөдлөлийн илтгэсэн баймж, үнэлэмж ил ба далд шурган орсныг .............. гэнэ. A. Төрсөн санаа B. Гол санаа C. Зорьсон санаа D. Шинэ санаа E. Төгс санаа 11. “... намайг шийтгүүлж ял хүлээхэд ...” гэхэд “намайг” гэсэн үг өгүллбэрт ямар гишүүн болох вэ? A. Өгүүлэгдэхүүн B. Тодотгол C. Байц D. Шууд бус тусагдахуун E. Тусагдахуун 12. “Ээж ээ, хүү чинь таныгаа баярлуулахаас илүү гомдоосон, хайрлахаасаа илүү зовоосон нь олон билээ.” Гэсэн өгүүлбэр дэх онцолсон үгс утгын ямар харьцаанд байна вэ? A. Ойролцоо утгын B. Эсрэг утгын C. Төсөө утгын D. Зүйлчилсэн утгын E. Өвөрмөц хэлций 13. “ Аадар бороо байн байн орж газрыг ундаалан цэцэг ногоо өвч дэлгэрсэн энэ зуны сайхныг хэлэх үү" гэнэ өгүүлбэрийн бороо- газар гэсэн үйлдэгчийн харьцааг зав тодорхойлсоныг олоорой. A. Эдлэн ба сөрөн үйлдэгч B. Аяндаа ба өртөн үйлдэгч C. Эрхэн ба өртөн үйлдэгч D. Аяндаа ба бүтээн үйлдэгч E. Эрхэн ба эдлэн үйлдэгч 14. “Үд өнгөрч халуун шатах янзтай”гэсэн өгүүлбэрийг салаалан хувиргасныг олоорой. A. Нар дээр хөөрч халуун шатах янзтай. B. Нар хоймор голлож халуун шатах янзтай. C. Нар хэвийж халуу шатах янзтай. D. Нар ханын толгойд тусаж халуу шатах янзтай. E. Нар тоононд тусаж халуу шатах янзтай. 15. Аливаа өгүүлбэрийг ойролцоо утга санаагаар нь хувиргаж бичвэл: A. Салаалсан өгүүлбэр бүтнэ. B. Тонгоргосон өгүүлбэр бүтнэ. C. Хураангуйлсан өгүүлбэр бүтнэ. D. Дэлгэрүүлсэн өгүүлбэр бүтнэ. E. Нийлмэл өгүүлбэр бүтнэ. 16. “Аадар бороо байн байн орж газрыг ундаалан цэцэг ногоо өвч дэлгэрсэн энэ зуны сайхныг хэлэх үү”гэсэн өгүүлбэрийн баймж үнэлэмжийг тайлбарлаарай. A. Үйл байдлын уйтгар гунигтайг илэрхийлжээ. B. Үйл байдлын баяр бахдалтайг илэрхийлжээ. C. Үйл байдлын дуу хууртайг илэрхийлжээ. D. Үйл байдлыг сэтгэлд зохистойг илэрхийлжээ. E. Үйл байдлын хөөр хөгжөөнтэйг илэрхийлжээ. 17. “уулын суга”гэдгийн утга нь..... A. Уулын орой хэсэг B. Уулын ар хормой C. Уулын бэл газар D. Уулын хажуу завсар E. Уулын хэвгий тал 18. “гялтганах”гэдгийн “-гана” хэд дэх бүтээвэр бэ? A. 3дахь B. 1дэхь C. 4дэхь D. 5дахь E. 2дахь 19. “Хараа алдрам урт ногоон хөндий”гэдэгт хөндийн хэдэн шинж байна. A. Таван шинж B. Дөрвөн шинж C. Гурван шинж D. Хоёр шинж E. Нэг л шинж 20. Дараах үгсийг ажиглан төрөл биш үгийг олно уу? A. Суудал B. Сууц C. Суусар D. Суурь E. Суулгац 21. “Амьтны нялх үр сүүдэр тусахад л хиртэм тийм ариухан аж” гэсэн өгүүлбэрийн “аж” гэдэг нь хэлний ямар нэгж вэ? A. Сул баймжит бүтээвэр B. Үйл үг C. Туслах үг D. Дутмаг үйл үг E. Сул үг 22. Аль нь үгийн сангийн үндсэн утгаа хадгалж байна вэ? A. Дуу барих B. Зай барих C. Гар барих D. Эрэг барих E. Цаг барих 23. “Сүүнд халсан хүн тараг үлээх” гэсэн хэлцийн утгыг тодорхойлно уу? A. Хашрах B. Андуурах C. Халууцах D. Мэдрэх E. Ичих, сандрах 24. “Асар майхан” гэсэн холбоо үгийн “асар” гэсэн үгийг зөв бичсэнийг олоорой. A. B. C. D. E. 25. Хэлцүүдийг эсрэг утгаар нь зөв харгалзуулаарай. 1. Зүрх нь үх a. Ааг нь буцал 2. Хулхи нь буу b. Хөрөнгөндөө сага 3. Хөг нь өнгөр c. Ааг нь эрчил 4. Хоног төөрүүл d. Чихний чимэг бол 5. Чихний чийр бол e. Зориг нь бадар 26. Найруулгын төрлийг жишээтэй нь зөв харгалзуулаарай. 1. Албан бичгийн найруулга a. мод шатаах, органик бодисын исэлдэлтээр 1,7 тэрбум тн нүүсхүчлийн хий ялгардаг 2. Эрдэм шинжилгээний найруулга b. эрүүл энх жаргаж яваарай их үйлсийг бүтээж яваарай 3. Сонин нийтлэлийн найруулга c. төв талбайг та мэднэ тээ? Төв холбооны хажууханд 4. Уран зохиолын найруулга d.Монгол улсад эрдмийн зэргийг ШУ доктор, дэд доктор, эрдмийн цолыг профессор, дэд профессор байхаар тогтоосугай 5..Ярианы найруулга e. газрын харилцаа геодез зураг зүйн газраас аймгийн газрын албанд тонон төхөөрөмж өгөхөөр боллоо.
бичсэн: Зайн сургалт явууулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөх төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 637 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 10-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Монгол хэл
  • Математик
  • Хүн орчин
  • Дүрслэх урлаг
  • Дуу хөгжим
  • Зүйр цэцэн үг
  • Оньсого
  • Мэдээ мэдээлэл
  • Зар мэдээ
  • Ёс заншил
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Сурагчдад зөвлөмж
  • Зайн сургалт
  • Сургамжит өгүүллэг

Шинэ бичлэгүүд

  • (гарчиггүй)
  • /home/school-11/Desktop/NuutsTovchoo.jpg
  • Хүүхдүүдээ! Англи хэлээр 10 хүртэл тоолж сурцгаая!
  • Эрүүл амьдрах ухаан/ Зөвлөмж
  • Ганц бие эцэг, эхэд зөвлөгөө- №2
  • Ганц бие эцэг, эхэд зөвлөгөө- №1
  • Ижийтэйгээ байхад
  • hv
  • Үндэсний хувцсаараа гангарав
  • (гарчиггүй)
  • 2-р улирлын амралтын гэрийн даалгавар
  • >>Архив...

Холбоосууд

  • Цогтцэцийн сургууль
  • Норовсүрэн багш
2006-2009 © Амьдрал үргэлж сайхнаараа