Амьдрал үргэлж сайхнаараа

Блогийн бичигчид

  • naraaUgovi
миний хувийн үзэл бодол

Шинэ сэтгэгдлүүд

  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
16423 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 10-с 4-р хуудас. | дараах >>

Эрүүл амьдрах ухаан/ Зөвлөмж

2012-04-10,11:49
Хүн эрүүл аз жаргалтай амьдрахын тулд хамгийн энгийн эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж, сахих нь чухал байдаг. Үүнд:

1. Уурлаж уцаарлахгүй байх. Тэвдэж бухимдалгүй тайван жигд амьсгалах. Стресс нь хүний амьсгалыг түгжиж, эсвэл огцом ширүүн амьсгалах байдалд оруулдаг.

2. Үе үе нуруугаа тэнийлгэж /арагш нь нугалж суниаж байх/ байх. Стресс нь хүний нурууны хэлбэр галбирыг алдагдуулж хөшүүн болгон хөдөлгөөн хорьж, санаа бодлыг хурцадмал болгодог. Сэтгэл санааны дарамт үүсгэнэ.

3. Аль болох бусадтай харилцан ярилцаж, нийтэч бай. Яриа хөөрөө ихтэй, яриасаг хүмүүс дүнсгэр дуугүй нөхдөөс 2 дахин цөөн өвчилдөг билээ.

4. Шартатлаа архи бүү уу.  Хатуу архи, дарсыг усаар даруулж уух хэрэгтэй. Бичигдээгүй буюу хараахан батлагдаагүй нэгэн хууль бий. Согтууруулах ундаа хэдий чинээ хүрэн хар байх тусам шартах нь төдий чинээ гүн.

5. Гараа байнга угааж байх.  Бид байнга л өвчин эмгэгтэй хүмүүс, өвчний нянгийн хүрээлэлд оршиж байдаг. Өдөр бүр л элдэв нянтай хаалганы бариул, утасны харилцуур гэх мэттэй харьцаж байдаг билээ.

6. Галын өрөөгөө байнга цэвэрлэж байх. Хоол ундныхаа дараа шууд унтах, хэвтэх, суугаад байх нь зохимжгүй. Үүний оронд 15 минут галын өрөөгөө цэвэрлэвэл таны хоол шингэж, илүүдэл 40 калори гадагшилдаг.

7. Арагш ухарч алхаж байх. Хоол ундны дараа бага ч атугай салхинд гарч бай. Ухарч алхах, дараа нь урагш алхах хөдөлгөөнийг хийснээр  таны биед буй илчлэг 2 дахин задарч биед сайн нөлөө үзүүлдэг. Үүний дүнд цусны судасны хананд холестерин хуримтлагдах нь багасна.

8. Өглөө орноосоо бүү үсрэн босож байгаарай. Огил харайн босох нь нуруу нугасанд муу нөлөөтэй. Шөнөдөө таны нуруу нугасны нугаламуудын хооронд бүрэлдэн бий болсон шингэнийг эхлээд суниах маягаар тараах ёстой. Ингэвэл нуруу нугас өөрөө аажим сэрнэ.

9. Зурагт ширтэн хэдэн цагаар бүү суу.  Зурагт үзэж байхдаа ч ямар нэгэн хөдөлгөөн хийж бай.

10. Өдөр бүр сармис хэрэглэж байх. Өдрийн хэрэгцээ 1-2 хумс сармис нь зүрх судасны өвчнийг 18%-иар багасгадаг.

Эцэст нь цахилгаан шат,  урсдаг шат зэргээр бус явган явахыг хичээгээрэй.

Эдгээр зөвлөмжүүдийг бүгдийг нь нэгэн зэрэг хэрэгжүүлж чадахгүй бол нэг нэгээр хэрэгжүүлсээр яваандаа бүгдийг нь баримталж сурахыг хичээгээрэй.


бичсэн: Зайн сургалт явууулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөх төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 87 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 10-с 4-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Монгол хэл
  • Математик
  • Хүн орчин
  • Дүрслэх урлаг
  • Дуу хөгжим
  • Зүйр цэцэн үг
  • Оньсого
  • Мэдээ мэдээлэл
  • Зар мэдээ
  • Ёс заншил
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Сурагчдад зөвлөмж
  • Зайн сургалт
  • Сургамжит өгүүллэг

Шинэ бичлэгүүд

  • (гарчиггүй)
  • /home/school-11/Desktop/NuutsTovchoo.jpg
  • Хүүхдүүдээ! Англи хэлээр 10 хүртэл тоолж сурцгаая!
  • Эрүүл амьдрах ухаан/ Зөвлөмж
  • Ганц бие эцэг, эхэд зөвлөгөө- №2
  • Ганц бие эцэг, эхэд зөвлөгөө- №1
  • Ижийтэйгээ байхад
  • hv
  • Үндэсний хувцсаараа гангарав
  • (гарчиггүй)
  • 2-р улирлын амралтын гэрийн даалгавар
  • >>Архив...

Холбоосууд

  • Цогтцэцийн сургууль
  • Норовсүрэн багш
2006-2009 © Амьдрал үргэлж сайхнаараа