Ганц бие эцэг, эхэд зөвлөгөө- №2
Ганц бие эцэг эхчүүдийн гэр бүл дэх хүүхдийн сэтгэлзүйн байдал
Хүүхэд ганц бие эцэг эхтэйгээ ойр дотно, онцгой сайхан харилцаатай байсан ч ийм төрлийн гэр бүл дэх хүүхдийн сэтгэлд сөрөг бодлууд байх нь бий. Жнь: Бүрэн бүтэн гэр бүлд өсөж буй найздаа атаархах гэх мэт
Эцэг эхийнхээ аль нэгтэй амьдрахгүй болж гэдгээ мэдсэнээр тэдэнд энэхүү хямралыг даван туулах, сэтгэл шархлах, гомдол харамслаа илааршуулж, хүлээн зөвшөөрөхөд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байдаг юм.Тэд энэ үедээ сэтгэл санааны байдал, зан үйлийн элдэв ааш араншинг илэрхийлэх нь бий.
Ганц бие эцэг /эхтэй гэр бүлийн хүүхэд ихэнх тохиолдолд бүрэн бүтэн гэр бүлээс илүү их үүрэг хариуцлага хүлээж, бие даасан хүн болж чаддаг. Тэдний ийм байдлаар бахархдаг гэдгээ тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Тэдэнд найз нөхөдтэйгээ тоглох хугацаа хэрэгтэй гэдгийг та ойлгодог байх.
Хэрвээ та хүүхэдтэйгээ их ойр байдаг бол тэд гэрээсээ явах болсон үедээ таныг орхиж байгаа нь өөрийнх нь буруу юм шиг сэтгэгдэл төрнө. Тиймээс та өөрийн гэсэн амьдралтай, мөн тэднийг өсч том болж өөрсдийн сонгосноо хийхэд нь гомдохгүй, түүнийг дэмжиж, өөртөө итгэлтэй байх болно гэдгээ ойлгуулах хэрэгтэй.
Шинэ харилцаагаа алхам алхамаар хий. Хэрэв та хамтран амьдрагчтай болохоор шийдсэн бол энэ нь таны хүүхдэд голдуу асуудал үүсгэдэг. Таны хүүхдийн хэдэн настай нь хамаагүй, эсэргүүцэл илэрхийлсэн зан үйл, сэтгэл санааны байдлаар илэрч болно. Тэдэнтэй ярилцаж, тэд ямар сэтгэгдэлтэй байгааг сонсож, хүүхэд чинь танд хамгийн хайртай хүн нь хэвээрээ гэдгийг ойлгуулах.
Анхаарах зүйлс
Ганц бие эцэг эхчүүдтэй өссөн хүүхдэд ямар нэгэн сөрөг үр дагавар дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй.Та хүүхдээ өөрсдийн амьдралдаа бахархалтай байхад нь тусалж чадна.
Хүүхэд тусдаа амьдарч буй эцэг |эх нь хэн болох талаар мэдэх хэрэгтэй. Буруутай гэж бодохгүйгээр эцэг/эхээ хоёуланг нь хайрлаж, харилцаа холбоотой байлгахад анхаарах хэрэгтэй.
Ингэснээр та өөрийн гэсэн амьдралтай байж, хүүхэд тань таны амьдралын сонголтыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, өөрийнхөө амьдралын тусгаар тогтнолыг бий болгох үедээ гэмшихгүй, харин баяртай байх болно.
Бичлэг тандагч